• Эхлэл
  • Бидний тухай
  • Шалгуур
  • Мэдээ
  • Холбоо барих
2023-03-24

Таны санхүүгийн мэдлэгт.

1. Зээлийн мэдээдэл гэж юу вэ?

“Зээлийн мэдээлэл” гэдэг нь зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ.

2. Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ?

“Зээлийн мэдээллийн сан” гэдэг нь Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг хэлнэ.

3. Зээлийн мэдээллийн санд таны ямар мэдээлэл хадгалагддаг вэ?

Зээлийн мэдээллийн санд иргэн, аж ахуй нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад байгууллагын өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх дараах мэдээлэл хадгалагддаг.

4. Зээлийн мэдээллийн сан ямар ямар ангилалтай вэ?

Зээл, төлбөрийн төлөгдөх хугацаа хэтэрсэн хоногоос хамааруулан дараах байдлаар ангилна.

✅Хэвийн: Хугацаа хэтрэлтгүй*;

✅Хугацаа хэтэрсэн: 1-90 хоног хэтэрсэн;

✅Хэвийн бус: 91-180 хоног хэтэрсэн;

✅Эргэлзээтэй: 181-360 хоног хэтэрсэн;

✅Муу: 361 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн;

5. Хэн зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх вэ?

Зээлийн мэдээллийн санд дараах байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг.

✅Банк;

✅Банк бус санхүүгийн байгууллага;

✅Хадгаламж зээлийн хоршоо;

✅Зээлийн батлан даалтын сан;

✅Монголын ипотекийн корпорац;

✅Төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд;

✅Лизинг, даатгалын компаниуд;

✅Харилцаа холбооны компаниуд;

✅Нийгмийн даатгалын ерөнхий газар; 

Unlock finance апп-ыг ашиглан өөрт тулгарсан санхүүгийн бэрхшээлийг даван туулаарай.
  • Follow Us :

Support

  • Холбоо барих
  • Хүсэлт илгээх

Бусад холбоос

  • Нүүр хуудас
  • Үйлчилгээний нөхцөл
  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Холбоо барих

    (+976 ) 7610 0074
  • info@ulock.mn
© 2025 Unlock capital NBFI. All rights reserved