МАБ бодлого
“Анлок капитал ББСБ” ХХК (цаашид “Байгууллага” гэх) нь Монгол улсын банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS/ISO27001:2022 стандарт болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагуудад нийцүүлэх.
Хамрах хүрээ
Байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, түүнд ашиглагддаг компанийн өмч болох мэдээлэл болон түүнийг хадгалах, боловсруулах, дамжуулахтай холбоотой технологиуд болон тэдгээрийг ашиглаж буй компанийн нийт ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд, харилцагчдад хамаарна.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд бид дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлэн ажиллана.
Компанийн хувьцаа эзэмшигч, ажилтан, зээлдэгчид болон харилцагч байгууллагуудын мэдээллийг аюулгүй байлгах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах болон олон улсын финтекийн зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч болохын тулд мэдээллийн аюулгүй байдлын стандарт тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулалтыг тогтмол хийх;
Компани нь харилцагч болон технологийн түншүүдтэй хамтран ажиллахдаа мэдээллийн хүртээмжтэй байдал, бүрэн бүтэн байдал болон нууцлалыг нэн чухалд тооцно.
Эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулахын тулд мэдээллийн аюулгүй байдлын багц журам, стандарт, процесс, үйл ажиллагааны заавар болон хяналтуудыг хэрэгжүүлэх;
Хандах эрхийн зохих хяналт, хязгаарлалтыг хэрэгжүүлэн, халдлагаас урьдчилан сэргийлэх;
Байгууллага, болон харилцагч, гэрээт гуравдагч талуудын мэдээллийн нууцлалыг ханган ажиллах;
Мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй байдлыг хангах, ажилчдын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх;
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг мэдэгдэх, тайлагнах, хүлээн авах орчныг бүрдүүлж учир шалтгааныг шинжилж, залруулах, ирээдүйд дахин тохиолдохоос сэргийлэх арга хэмжээ авдаг байна.
Мэдээллийн нууцлалыг хамгаалах: Мэдээллийн хөрөнгө нь компанийн өмч бөгөөд түүний бүрэн бүтэн байдал болон нууцлалыг чанд хамгаална.
Хууль тогтоомж зохицуулагч байгууллагын шаардлагыг хангах: МАБ хангах зоригоор Монгол улсын хууль зохицуулагч байгууллагын МАБ тай холбоотой дүрэм журам (Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хууль болон дагалдах журам) стандартын шаардлагад нийцсэн байна.
Бизнесийн тасралтгүй байдлыг хангах: Компанийн үнэт цаас эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч харилцагч байгууллагууд болон харилцагчийн МАБ хангах нөхцөлийг бүрдүүлж бизнесийн үйл ажиллагааны тогтвортой тасралтгүй байдлыг хангахад чиглэнэ.
Бизнесийн харилцаа: МАБ менежментийн бодлогыг хэрэгжүүлэхийг тулд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч байгууллага үүрэн холбоо банк төсөл хэрэгжүүлэгч гэх мэт төрийн болон хувийн байгууллагуудтай гэрээ байгуулж хамтарч ажиллахдаа МАБМТ стандартын шаардлагыг хангахуйц байхыг зорино.
МАБ эрсдэлийн удирдлага: МАБ эрсдэлийн төрөл үнэлгээний шалгуур үзүүлэлт хүлээн зөвшөөрөх хязгаар тэдгээрийн эздийг тодорхойлохдоо Эрсдэлийн удирдлагын бодлогод заасны дагуу удирдаж тодорхойлно.

