Үндсэн агуулга руу шилжих
unlock

Бидний тухай

Технологид суурилсан, харилцагч төвтэй банк бус санхүүгийн байгууллага.

“Анлок капитал ББСБ” ХХК нь харилцагч нартаа онлайн зээлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Анлок Финанс аппликэйшныг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Уг бүтээл үйлчилгээнд нэвтэрснээр харилцагчийн цаг завыг хэмнэж, хүссэн газраасаа барьцаагүй зээлийн үйлчилгээ авах боломжийг нээж өгсөн.

Харилцагч “Анлок Финанс” аппликэйшн ашиглан 150,000–2,000,000 төгрөгийн зээлийн үйлчилгээг 30 хоногийн хугацаатай авч, ашиглахаас гадна зээлийн хугацаа сунгах, төлөлтийг хуваан төлөх, урамшуулалд хамрагдах зэрэг үйлдлийг цахимаар бүрэн хийх боломжтой.

Манай аппликэйшны онцлог нь харилцагч хүсэлт илгээх, зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээ цуцлах зэрэг зээлийн үйлчилгээ авахтай холбоотой гардаг бүх харилцааг байгууллагатай 100% зайнаас хийдэг.

Unlock Capital ББСБ-ын хамт олон

Алсын хараа • Эрхэм зорилго • Үнэт зүйлс

Бидний зарчим

Алсын хараа

Санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи дээр суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, салбартаа манлайлж ажиллана.

Эрхэм зорилго

Бид санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэн, харилцагчдадаа шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг, технологид суурилсан байгууллага байна.

Үнэт зүйлс

Мэргэжлийн, эрч хүчтэй, санаачилгатай баг хамт олон, сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан хүртээмжтэй үйлчилгээ, харилцагч төвтэй, нийгмийн хариуцлагатай байх нь Анлок капитал ББСБ-ын үнэт зүйл юм.

Unlock Finance апп-ыг ашиглан өөрт тулгарсан санхүүгийн бэрхшээлийг даван туулаарай.

Бүртгүүлэх, гэрээ байгуулах, зээлээ авах бүх алхам таны гар утсанд.