“Анлок капитал ББСБ” ХХК нь харилцагч нартаа онлайн зээлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Анлок Финанс аппликэйшныг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Уг бүтээл үйлчилгээнд нэвтэрснээр харилцагчийн цаг завыг хэмнэж, хүссэн газраасаа барьцаагүй зээлийн үйлчилгээ авах боломжийг нээж өгсөн. Харилцагч “Анлок Финанс” аппликэйшн ашиглан 150,000-2,000,000 төгрөгийн зээлийн үйлчилгээг 30 хоногийн хугацаатай авч, ашиглахаас гадна зээлийн хугацаа сунгах, төлөлтийг хуваан төлөх, урамшуулалд хамрагдах зэрэг үйлдлийг цахимаар бүрэн хийх боломжтой.Манай аппликэйшны онцлог нь харилцагч хүсэлт илгээх, зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээ цуцлах зэрэг зээлийн үйлчилгээ авахтай холбоотой гардаг бүх харилцааг байгууллагатай 100% зайнаас хийдэг.