Үндсэн агуулга руу шилжих
unlock

Таны санхүүгийн мэдлэгт: Санхүүгийн checklist хэрхэн үүсгэх вэ

Санхүүгийн боловсрол

Checklist буюу хийх зүйлсийн жагсаалт хөтөлж төлөвлөгөөндөө тусгадаг хүмүүс аливаа зүйлд илүү нямбай бөгөөд эмх цэгцтэй ханддаг байна.

Checklist-ийг хамгийн түгээмэл ашигладаг арга нь өдөр тутмын хийх ажлуудаа бүртгэх байдаг ч санхүүдээ ч ашиглах боломжтой байх нь ээ.

Ингээд дараах аргаар санхүүгийн checklist-ээ үүсгээрэй:

  • Олон хугацааны үечлэл ашигла. Жилийн, сарын, долоо хоногийн checklist-үүд үүсгээрэй.
  • Одоогийн байдлаа бүртгэ. Өөртөө орж ирэх тогтмол орлого, төлөх ёстой зээл, авах ёстой зүйлс гээд санхүүтэй холбоотой бүх зүйлсээ checklist-ндээ оруулаарай.
  • Зорилгоо нэм. Жишээ нь: 3 сарын дараагаас цахимаар англи хэл заадаг болно, үүний орлого сарын 200,000₮ орж ирнэ гэдэг байдлаар жилийн checklist дээрээ оруулаарай.
  • Өдөр болгон checklist-ээ шалгаарай.
  • Урам авах боломжтой даалгавар үүсгэ. Аль болох өдөр болгон тэмдэглэж болохоор — өдөр бүр 1,000₮ хуримтлуулах байж болох юм.

Ингэх байдлаар бүхий л санхүүтэй холбоотой тэмдэглэлээ хийж түүндээ дүгнэлт гарган багасгах ёстой зардал, хуримтлуулах боломжтой мөнгө зэргээ хянаж эхэлснээр илүү санхүүгийн сахилга баттай болох боломжтой.

Unlock Finance апп-ыг ашиглан өөрт тулгарсан санхүүгийн бэрхшээлийг даван туулаарай.

Бүртгүүлэх, гэрээ байгуулах, зээлээ авах бүх алхам таны гар утсанд.