Үндсэн агуулга руу шилжих
unlock

Таны санхүүгийн мэдлэгт: Найдвартай 5 эх сурвалж

Санхүүгийн боловсрол

Хувийн санхүүгийн хувьд ч тэр, хувьсгалын санхүүгийн хувьд ч тэр санхүүгийн талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь их чухал.

Мэдээлэл авч болох олон эх сурвалжууд байгаа ч зөв эх сурвалжаас авах гэдэг маш чухал. Танд санхүүгийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авч болох найдвартай эх сурвалжуудын талаар хүргэе.

1. lemonpress.mn

Та өөрийн и-мэйлийг бүртгүүлээд ажлын өдрийн өглөө бүр 07:00 цагаас цаг үеийн санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн талаарх товхимлыг и-мэйл рүүгээ авах боломжтой. Монголд и-мэйл товхимлын тал дээр зөв зохион байгуулалттай, ардаа олон хүний багтай ажилладаг цөөхөн газрын нэг.

2. sankhuugiinbolovsrol.mn

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол улсын Засгийн газраас хамтран гаргасан энэхүү вебсайтаар зочлоод мэдлэгт зориулсан хэсгүүдийг нэг уншаад үзсэн байхад нэлээн хэрэгтэй шүү.

3. finedu

Голомт банкнаас гаргасан энэхүү веб сайтад мэргэжлийн онолын мэдлэгүүд ч бий, энгийнээр тайлбарласан ойлголтууд ч бий. Санхүүгийн мэргэжлийн үгсийн монгол тайлбар толь хүртэл гэсэн байдаг байх нь ээ.

4. morningbrew.com

Та англи хэл дээр мэдээлэл авах давхар санхүүгийн англи хэлээ сайжруулах сонирхолтой бол гадаад сайтаас ч мэдээлэл авч болно шүү дээ. Morning Brew-д та өөрийн мэйлийг бүртгүүлснээр мөн и-мэйл товхимол өдөр бүр авах бөгөөд зөвхөн санхүүгээс гадна олон төрлийн мэдээ мэдээлэл ч авах боломжтой.

5. investopedia.com

Investopedia-ийн personal finance буюу хувийн санхүүгийн хэсэгт маш олон зөвлөмжүүд бий. Мэдээж маш олон уншигчтай, шалгарсан нийтлэлүүд энд ордог.

Unlock Finance апп-ыг ашиглан өөрт тулгарсан санхүүгийн бэрхшээлийг даван туулаарай.

Бүртгүүлэх, гэрээ байгуулах, зээлээ авах бүх алхам таны гар утсанд.